Бидний тухай

Бидний тухай

Манай компани Монгол оронд сэргээгдэх эрчим хүч буюу ногоон эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний системүүдийг айл, өрх, албан байгууллагуудад нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах, дулаан, цахилгааны эрчим хүчийг хэмнэх, цаашид сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг олон нийтэд таниулах зорилготойгоор 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох газрын гүний дулааны халаалт, нарны эрчим хүчний халаалт, халуун ус хангамж, эрчим хүчний хэмнэлттэй нарны гудамж, талбайн гэрэлтүүлэг, бие даасан болон хосолсон нар, салхины цахилгаан хангамжийн системийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, суурилуулалт, автоматжуулалт, засвар үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний суурь судалгаа, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний сургалт зэрэг ажил үйлчилгээг гүйцэтгэдэг, туршлагатай, мэргэжлийн байгууллага юм.

Алсын хараа

Ногоон эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхэд иргэдийн ухамсарт оролцоо, хандлага, зан төлөвийг төлөвшүүлэх бодит боломжийг бий болгоно.

Эрхэм зорилго

Монгол орны нөхцөлд тохирсон, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн сэргээгдэх эрчим хүчний оновчтой технологийн шийдлийг судалгаа, хөгжүүлэлтэнд тулгуурлан гаргаж авах, түгээн дэлгэрүүлэх, эрчим хүчний зохистой хэрэглээний хандлагыг төлөвшүүлэх мэргэжлийн туршлагатай хамт олонг бий болгон ажиллах

Бид юу хийдэг вэ?

Нарны халаалтын бага, дунд чадлын системийн тооцоо, сонголт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ

Нарны цахилгаан хангамжын бага, дунд чадлын системийн тооцоо, сонголт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ

Нарны ус өргөх бага, дунд чадлын насос бүхий системийн сонголт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ

Нарны болон эрчим хүчний хэмнэлттэй гудамж талбайн гэрэлтүүлэгийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ

Газрын гүний дулааныг ашиглан бага, дунд оврын барилга байгууламжын халаалтыг шийдэх тооцоо, судалгаа, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ

Салхин эрчим хүчний тооцоо, судалгаа, бага дунд чадлын цахилгаан үүсгүүрийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй хослосон цахилгаан болон дулааны эрчим хүчний системийн тооцоо, сонголт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ

Сэргээгдэх эрчим хүчний суурь судалгаа

Дулаан, цахилгааны эрчим хүчний хэмнэлтийн тооцоо судалгаа, зөвлөх үйлчилгээ

Сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол, түүний хэрэглээ, ашиглалт, засвар үйлчилгээний талаархи мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах, сургалт, семинар

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэх төсөл, хөтөлбөрт тохирсон инженерийн шийдэл бүхий зураг төсөл боловсруулах, гүйцэтгэх, төсөлд хяналтаар ажиллах, санал оруулах

Худалдаа, угсралт суурьлуулалт, засвар үйлчилгээ

Бид айл өрх, албан байгууллагын хэрэглээнд тохирсон, бага дунд чадлын системүүдийн тооцоо, сонголт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээг хийдэг.

  • Нарны эрчим хүчний халаалт, халуун усны систем
  • Нарны цахилгаан хангамжийн систем
  • Нарны ус өргөх бага, дунд чадлын насос бүхий системI
  • Нарны болон эрчим хүчний хэмнэлттэй гудамж талбайн гэрэлтүүлэг
  • Газрын гүний дулааны халаалтын систем
  • Салхин эрчим хүчний цахилгаан хангамжийн систем
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй хослосон эрчим хүчний систем

Судалгаа хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ

Бид Монгол орны нөхцөлд тохирсон, хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах чадварт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний оновчтой шийдэл гарган авах зорилгоор судалгаа хөгжүүлэлтийн ажлуудыг 2015 оноос хойш тасралтгүй хийж байгаа билээ. Зорилгын хүрээнд дараах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

  • Нарны халаалтын системийн судалгаа
  • Нийтийн халуун усны газрын судалгаа
  • Төв цахилгаан эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах нарны цахилгаан хангамжийн системийн судалгаа /On grid/
  • Газрын гүний дулааны халаалтын системийн судалгаа
  • Агаарын эх үүсвэртэй дулааны насос бүхий халуун усны системийн судалгаа
  • Бага оврын барилгын хаших хийцийн дулааны алдагдлын судалгаа, ашиглалтын зардлын анализ
  • Цахилгаан бойлер болон нарны халуун ус бэлгэх системийн харьцуулсан судалгаа
  • Агаарын эх үүсвэртэй дулааны насос бүхий халаалтын системийн судалгаа
  • Дулааны нөөцлүүртэй болон нөөцлүүргүй шалны халаалтын системийн харьцуулсан судалгаа

Сургалт семинар

Бид сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол, түүний хэрэглээ, ашиглалт, засвар үйлчилгээний талаархи мэдээллийг олон нийтэд судалгаанд сууриласан бодит ойлгох өгөх, таниулан сурталчлах, сургалт, семинарууд зохион байгуулдаг.

  • 2017.04.01-02 – Өрхийн хэрэгцээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж
  • 2018.04.27 – Сэргээгдэх эрчим хүчний бага, дунд чадлын системийн ашиглалт
  • 2018.09.27 – Сэргээгдэх эрчим хүчний бага, дунд чадлын системийн ашиглалт
  • 2018.11.12 – Сэргээгдэх эрчим хүчний бага, дунд чадлын системийн тоног төхөөрөмжийн оновчтой сонголт, анхаарах зүйлс
  • 2019.05.19 – Сэргээгдэх эрчим хүчний бага, дунд чадлын системийг байгууллага, өрхийн хэрэгцээнд оновчтой ашиглах боломж, туршлага
  • 2020.08.28 – Сэргээгдэх эрчим хүчний технологи ба оновчтой хөрөнгө оруулалт
  • 2020.09.25 – Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл
  • 2021.10.20 – Сэргээгдэх эрчим хүч ба дулааны алдагдал

Тусгай зөвшөөрлүүд

Эрчим хүчний яам

ТЗ.1.1 - 0.01 - 5 МВт-ын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ

ТЗ-2.1 - 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

Барилга хот байгуулалтын яам

БА-3.3 – Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ,түүний тоног төхөөрөмжийн угсралт

БА-3.4 – Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

БА-3.5 – Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт

БА-6.2 – Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.3 – Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.4 – Барилга байгууламжийн доторхолбоодохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоногтөхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт