НАРНЫ ХАЛААЛТЫН СИСТЕМ
Нарны эрчим хүчийг халаалтандаа ашиглах сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүд сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байна. Эдгээрээс ихэнх нь 100% нарны эрчим хүчээр халаалтыг шийдэх боломжтой гэсэн буруу ойлголттой байдаг.
Манай орны хувьд хойд өргөрөгт байрладаг учраас нар гийгүүлэх хугацаа буюу өдөрт нартай байх хугацаа улирлаас хамааран 8-16 цаг орчимд хэлбэлзэж байдаг. Халаалтын улиралд эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжит нартай байх хугацаа 4-5 цаг болж буурдаг. Тиймээс үлдсэн цагууд буюу шөнийн цагт өдөртөө хуримтлуулсан /дулаан нөөцлүүрийн танк/ эрчим хүчээрээ хангахад хүрэлцээтэй биш учраас нарны халаалтын систем нь цахилгаан халаагууртай хослон ажилладаг. Улаанбаатар хотын нөхцөлд Нарны халаалтын системийг бодит судалгааны ажлыг 2 жилийн хугацаанд хийсэн бөгөөд халаалтын улирлын нийт зардлын 40% хүртэл хувийг хэмнэх боломжтой болох нь тогтоогдсон.
Нарны тоног төхөөрөмжүүдийг суурилуулахдаа байгалийн болон зохиомол сүүдэрлэлтэнд өртөхөөргүйгээр жилийн туршид нарны эрчим хүчийг хамгийн их хүлээж авах өнцгөөр байрлуулах шаардлагатай байдаг. Эцэст нь хэлэхэд нарны эрчим хүчний дулаан болон цахилгаан хангамжийн систем сонгохдоо тухайн байршлын орчмын нарны эрчим хүчний нөөц болон хэрэглээндээ тохируулан оновчтой хувилбараар сонгодог. Тиймээс санхүүгийн хувьд эрсдэл хийхгүй байхын тулд та бүхэн мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, туслалцаа авч, тооцоо судалгаа хийлгэж байгаарай.