"Ногоон технологи 2022" үзэсгэлэнд оролцлоо.

“Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнд оролцож, сэргээгдэх эрчим хүчний технологиуд, суурилуулах ашиглахад анхаарах зүйлсийн тухай мэдээлэл өглөө. 

Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи болон орчны бохирдлыг бууруулах халаалт, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, бохир ус цэвэрлэх болон хог хаягдал дахин боловсруулах зэрэг шинэлэг, тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан, сурталчлах “Ногоон технологи” үзэсгэлэнг 2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулагддаг билээ.

“Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн “Блю Сзай” зочид буудалын Кристалл танхимд  2022 оны 1-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн үеэр байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи болон  орчны бохирдлыг бууруулах халаалт, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, бохир ус цэвэрлэх, хог хаягдал дахин боловсруулах болон СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ технологийн шийдлүүдийг дэлгэн танилцууллаа. 

Манай сэргээдэх эрчим хүчний халаалт, цахилгааны системүүд болоод бусад ногоон технологиудыг ХАС, ХААН, Төрийн банкуудаас 3-9 хувийн хүүтэй, 30 сая хүртэл төгрөгийн “Ногоон зээл”-ээр худалдан авах боломжтой бөгөөд банкны төлөөллүүд ирж иргэдэд мэдээлэл өгсөн.

Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн нэг бүрийн оролцоо хэрэгтэй.