НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ
НАР
Нар бол дэхийн бидэнтэй хамгийн ойр буюу 150 сая км-ийн алсад орших гадаргуу дээрээ 6000°С, гүндээ 40,000,000°С орчим халуун улайссан хийнээм нэгэн од юм.
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ
Нарны эрчим хүч бол сэргээгдэх эрчим хүчний төрөл бөгөөд улам бүр хэрэглээ нь өсөж буй, хамгийн түгээмэл, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг юм. Нарны эрчим хүч бол сэргээгдэх эрчим хүчний төрөл бөгөөд хүлэмжийн хий ялгаруулдаггүй, хаягдал үүсгэдэггүй, хаа ч байдаг цэвэр эрчим хүчний эх үүсвэр учраас алслагдсан хөдөө нутгаас сансрын орон зайд хүртэл өргөнөөр ашиглагдаж, хэрэглээ нь улам бүр өсөж байна.
Нарны эрчмийн нөөц
Манай орны нарны энергийн нөөц 4774Твт.цаг гэжба дунджаар жилийн 270-300 хоногт цэлмэг буюу дунджаар нартай байх нийт хугацаа жилд 2250-3300 цаг гэж тооцоолжээ. Түүнчлэн Монголын говь нь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог байна.
Нар бидэнд илч гэрлээ илгээж түүнийг нь бид өдөр бүр олон янзаар ашигласаар иржээ. Шинжлэх ухаан, техник технологийн тусламжтай бид өнөө үед нарны энергийг цахилгаан, дулааны эрчим хүч рүү хувирган ашиглах боломжтой болсон ба доорх 4 хэлбэрээр илүү түгээмэл ашиглаж байна.
Нарны эрчим хүчний тоног төхөөрөмж
1.Нарны цахилгаан үүсгүүр.
Нарны гэрлийн цацрагаас ирэх энергийг цахилгаан энергидхувиргадаг. Гудамж талбайн гэрэлтүүлэг, усалгааны систем, ахуйн цахилгаан барааг ажиллуулахад шууд ашиглах боломжтой. Бусад тоног төхөөрөмжтэй хамтаар нарны эрчим хүчний цахилгаан хангамжийн систем болно. Хийсэн материал, арга технологи, хүчин чадлаас хамаарч хэд хэдэн төрөлтэй.
2. Нарны коллектор.
Нарны цацрагийн энергийгдулааны энергид хувиргадаг. Бусад тоног төхөөрөмжтэй хамтаар систем болгож байшин дулаацуулах, ус халаахад хэрэглэдэг. Төрөл бүрийн хэрэглээнд тохирсон, угсралт, хэлбэр хийц, үнэ өртөг, хүчин чадлын хувьд ялгаатай олон төрлийн коллеторууд байдаг.