“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ДУЛААН АЛДАГДАЛ” СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэмнэлттэй цахилгаан эрчим хүч гаргах, амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зэрэг арга технологийг хэрэглээнд нэвтрүүлж олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор СХД, БГД, ХУД, СБД-ийн иргэдийг хамруулсан “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сургалтыг 2021.10.19-ний өдөр “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-д зохион байгууллаа.
Байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэмнэлттэй цахилгаан эрчим хүч гаргах, амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зэрэг арга технологийг хэрэглээнд нэвтрүүлж олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор СХД, БГД, ХУД, СБД-ийн иргэдийг хамруулсан “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сургалтыг 2021.10.19-ний өдөр “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-д зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, МУИС, Шинжлэх ухааны академи, Грийн Солар Энержи ХХК-тай хамтран 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Сургалтад нийт 78 иргэд хамрагдсан бөгөөд мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаанд үндэслэсэн мэдээллийг авч, заавар зөвлөгөө авлаа.
МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Төрмандах Дэлхийн бусад улс орнууд болон манай орны сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлого, боловсон хүчний чадавхи болон техникийн бааз суурийн чиг хандлагыг таниулж сэргээгдэх эрчим хүчний ерөнхий ойлголтыг өгсөн.
Мөн Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Молор Барилгын болон амины орон сууцны хана, шал, дээвэр, цонх зэргийг зөв дулаалснаар айл өрхийн түлшний хэрэглээ буурч, эдийн засгийн хэмнэлт гаргахаас гадна, хүлэмжийн хийн ялгаруулалт багасах ач холбогдлын талаар танилцуулсан.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад цахилгаан болон халаалтын системээр шийдвэрлэхэд анхаарах, сэргээгдэх эрчим хүчний хөндлөнгийн механик нөлөөлөл, дулаан цахилгааны ачаалал зэргийг уялдуулан тооцоолж үндсэн тоног төхөөрөмжийн чадал сонгох, угсралт суурилуулалтыг хийх шаардлагуудын талаар танилцуулав.
Дулаан алдагдлыг бууруулснаар дулаан цахилгааны зардлаа бууруулах боломжтой. Цахилгаанаар халаасан ч нүүрс түлж халаасан ч дулаан алдагдал ихтэй бол цоорхой саванд ус хийсэнтэй адил ашиглалтын зардал ихтэй байна.