5.34КВТ ЧАДАЛТАЙ НАРНЫ ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ХОСОЛМОЛ СИСТЕМ

SOLAR HYBRID SYSTEM

5кВт нарны цахилгаан хангамжийн хосолмол системийг угсрарч суурилууллаа.

👨‍🚒Энэхүү 5.34кВт чадалтай нарны цахилгаан хангамжийн хосолмол систем нь нэг бүр нь 445Вт чадал бүхий 12 нарны дэлгэц, дээврийг дагуулан урагш харуулан суурилуулсан суурийн төмөр хийц, холболтын кабель болон нарны дэлгэцнээс үйлдвэрлсэн тогтмол цахилгаан эрчим хүчийг бидний хэрэглэдэг хувьсах 220/380В болгодог инвертер зэргээс бүрдэнэ.
   
Хэдий нарны дэлгэцүүдийн нийлбэр чадал 5,34кВт хэдий ч инвертерээ 10кВт чадалтайгаар сонгосон. Учир нь цаашид нарны дэлгэцийн тоог нэмж системээ өргөтгөхөөр тооцоолж ярилцсан.
Энэ систем нь жилд ойролцоогоор 1592500₮-ийн 9100кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 164 мод тарьсантай тэнцэхүйц буюу 3570кг нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлэх юм.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчний технологи ашиглан өөртөө цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийхээс гадна төвийн түгээх сүлжээнд илүүдэл цахилгаан эрчим хүчээ борлуулан нийлүүлж илүү их хэмнэлт хийх давуу талтай.
📣📣📣Өрх бүр өөртөө эрчим хүчний хэмнэлт хийхээс гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болж Монгол улсын цахилгаан эрчим хүчний системийн чадлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Хэрэглэгч бүрийн цахилгаан хэрэглээ ондоо бөгөөд, нарны цахилгаан систем суурилуулах боломжит талбай ч мөн өөр өөр байх тул та өөрт тохирсон шийдлийг гаргуулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Утас:75889988