9.8КВТ ЧАДАЛТАЙ НАРНЫ ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СИСТЕМ
SOLAR ON-GRID SYSTEM
9.8кВт чадалтай түгээх сүлжээтэй зэрэгцээ ажиллах нарны цахилгаан хангамжийн системийг угсрарч суурилуулан, сүлжээнд холболоо.
👨🚒Энэхүү 9.8кВт чадалтай нарны цахилгаан хангамжийн хосолмол систем нь нэг бүр нь 445Вт чадал бүхий 22 нарны дэлгэц, суурийн төмөр хийц, холболтын кабель болон нарны дэлгэцнээс үйлдвэрлсэн тогтмол цахилгаан эрчим хүчийг бидний хэрэглэдэг хувьсах 220/380В болгодог инвертер /батарейгүй/зэргээс бүрдэнэ.
Энэ систем нь жилд ойролцоогоор 2887500₮-ийн 16500кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 297 мод тарьсантай тэнцэхүйц буюу 6470кг нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлэх юм.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчний технологи ашиглан өөртөө цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийхээс гадна төвийн түгээх сүлжээнд илүүдэл цахилгаан эрчим хүчээ борлуулан нийлүүлж илүү их хэмнэлт хийх давуу талтай.
📣Өрх бүр өөртөө эрчим хүчний хэмнэлт хийхээс гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болж Монгол улсын цахилгаан эрчим хүчний системийн чадлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Хэрэглэгч бүрийн цахилгаан хэрэглээ ондоо бөгөөд, нарны цахилгаан систем суурилуулах боломжит талбай ч мөн өөр өөр байх тул та өөрт тохирсон шийдлийг гаргуулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Утас:75889988