ЖУРАМ

Эрчим хүчний сайдын 2020 оны 8 сарын 14-ны өдрийн 159-р тушаалаар “ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ыг баталсан.

“ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын заавал анхаарах зарим шаардлагууд

Эрчим хүчний сайдын 2020 оны 8 сарын 14-ны өдрийн 159-р тушаалаар “ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ыг баталсан. Үнэ тарифыг 2021 оны 6-р сард Эрчим хүчний Зохицуулах хороо эхний ээлжид түгээх сүлжээнээс авч буй цахилгааны үнэтэй тэнцүү байхаар тогтоосон. Энэхүү журам нь сэргээгдэх эрчим хүчний бага, дунд чадлын тархмал сүлжээг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг дэмжих хууль зүйн талаас чухал хөшүүрэг болж байна.


  

Өөрөөр хэлбэл айл өрх, албан байгууллагууд өөрсдийн нар, салхины эх үүсвэрээс цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэн ашиглах, илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэн эдийн засгийн хувьд хэмнэлт хийх боломжийг олгож, улмаар сэргээгдэх эрчим хүч ашиглах хэрэглэгчдийн тоо улам бүр өсөх хандлагатай байна. Энэхүү журмын зааваланхаарахзаримшаардлагуудыгхүргэжбайна

  • Заасан хүчин чадлын хязгаарын хүрээнд баягтсан байх

Энэхүү журамд айл өрх 20кВт хүртэл, ААН бол техникийн нөхцлөөр тогтоосон чаддлын 50 хувиас хэтрэхгүй байхаар сэргээгдэх эрчим хүчний системийг суурилуулах боломжтой юм.

  • Бага оврын үүсгүүр суурилуулах тухай техникийн нөхцөл авсан байх

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2-р зүйлд болон, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сүлжээнд аюулгүй, зэрэгцээ ажиллах нөхцлийг хангана. Улмаар харьяа түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс (УБЦТС) хэсэлтээ гарган техникийн нөхцөл авах ёстой.

  • Чадлын 2 урсгалыг тусад нь тоолж, эрчим хүчний төлбөрөө тооцоолох 

Хэрэглэсэн болон нийлүүлсэн эрчим хүчээ тусад нь хэмжиж, төлбөр тооцоогоо бодохын тулд чадлын 2 урсгалыг тоолдог тоолуур ашиглана. Цахилгаан эрчим хүчний оргил ачааллан үед эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх зорилгоор үүсгүүрийн цэнэг хураагууртай систем суурилуулж болох бөгөөд энэ тохиолдолд 3 шатлалт тарифт тоолуур ашиглана.

  • Бүх үүсгүүр түгээх сүлжээний 0.4 кВ-ын хүчдлийн түвшинд холбогдоно.

Энэ нь танайх илүү гарсан цахилгаан эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэхдээ 380В-ийн шугамд холбогдсон 3 фазын системтэй байх хэрэгтэй ба MNS 1778:2007 үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх ёстой. 

  • Газардуулагатай байх

Хэрэглэгч нь 380В-ын хүчдэлийн шугамд холбогдохдоо газардуулагаа холбосон байх ёстой ба тухайн үед газардуулгаа хийлгээгүй бол нарны системээ суурилуулан сүлжээнд холбохоос өмнө суурилуулсан байх хэрэгтэй.

  • Автомат таслуур суурилуулсан байх;

Цахилгаан түгээх сүлжээ рүү холбогдсон цэгт хүчдэл тасрах үед үүсгүүр нь цэнэг хуримтлууртай бие дааж ажиллах боломжтой тохиолдолд  цахилгаан түгээх сүлжээнээс бүрэн тусгаарлагдах автомат таслуурыг өөр дээрээ суурилуулах хэрэгтэй. 

Бас түгээх сүлжээ талаас хүчдэлгүй болсон тохиолдолд үүсгүүрээс түгээх сүлжээ рүү хүчдэл өгөхгүй байх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах ёстой.  

(Тэгэхгүй бол гарсан хохирлын зардлыг өөрөө хариуцах нь байна.)

  • Стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж суурилуулна.

Олон улсын IEC61730-1, IEC61730-2 стандартын шаардлага хангасан нарны цахилгаан эрчим хүчний үүсгүүр, IEEE1547/IEC61000-3-15/IEC62116 стандартын шаардлага хангасан инвертерийг тус тус суурилуулах;

  •  Гэрээний хугацаа

Гэрээг аль нэг тал нь хүчингүй болгохоос бусад тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш иргэнтэй 3 жил, хуулийн этгээдтэй 5 жилийн хугацаатай байгуулна.

  • Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд

Хэрэглэгч нь шаардлага хангасан үүсгүүр, инвертер, тоолуур болон бусад дагалдах төхөөрөмжийн угсралт, засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

  • Ажлын зураг

Хэрэглэгч нь суурилуулахаар төлөвлөсөн цахилгаан үүсггүүрийн хээ ажлын зургийг эрчим хүччний зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй компаниар зуруулна.

  • Тариф

Нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) 2021 ондоо эхний ээлжид түгээх сүлжээнээс авч буй цахилгааны үнэтэй тэнцүү байхаар тогтоожээ.

өглөөний 06:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл 140.18₮

оройн 17:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл 221.89₮

Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох журмаас авна уу

Эрчим хүчний сайдын 2020 оны 159 дүгээр тушаалын хавсралт

энд дарж харна уу.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 

2021 оны 6 дугаарсарын 24-нийөдрийн 390-ртогтоол 

энд дарж харна уу