Ногоон зээл

Ногоон зээл гэдэг нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээл юм.

Ногоон зээл

Ногоон зээл гэдэг нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээл юм.

Энэхүү зээлээр иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, эко ариун цэврийн байгууламжтай болох, сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулах зэргээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, тав тухтай амьдрах нөхцөлөө сайжруулахаас гадна байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах урт хугацааны үр өгөөжтэй.

 

Ногоон зээлийг Хаан, Хас, Төрийн банкуудаар дамжуулан иргэдэд ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр олгож байна. Та аль нэг банкинд хандан өөрийн зээлжих боломжоо судлуулан, зээлээ эргэн төлөх боломжтойгоо нотолчихвол дараах зүйлсийг ногоон зээлээр худалдан авах боломжтой.

Манайкомпани 2020 оноосХаанбанк, ХасбанкнысарынНОГООНЗЭЭЛ-ээрбүтээгдэхүүнүйлчилгээгээтабүхэндээхүргэхболомжийгбүрдүүлсэнбилээ.

ХААН Банкны хувьд хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллагуудаас “Хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээл”-ээр монгол гэр болон, байшинд зориулсан төхөөрөмж авах эсэхээс шалтгаалж иргэдэд 15–40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн , стандартын шаардлага хангасан жорлонд жилийн 2 хувийн хүүтэйгээр олгодог.

Дэлгэрэнгүй нөхцлүүдтэй доорх холбоосоор орж танилцана уу.

https://www.khanbank.com/mn/personal/product/406

Ногоон зээлд хамрагдах 4 алхам

Алхам 1 Манай компанид хандан сонголтоо хийж нэхэмжлэх авах.

Алхам 2 Та дурын Хаан банкны салбарт очиж зээлийн боломжоо судлуулах.

Алхам 3 Банкнаас таны зээлийг баталгаажуулж манай компанид мэдэгдэх.

Алхам 4 Бид тоног төхөөрөмж захиалах, угсралтын ажил гүйцэтгэнэ хүлээлгэнэ өгнө

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэх болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын дэвтэр(Цалингийн орлого нь ХААН банкин дахь дансаар дамждаг тохиолдолд шаардлагагүй
  • Бизнесийн орлоготой бол: (Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт)
  • Бусад орлогыг тодорхойлох баримт;
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
  • Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ;
  • Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл;

Тавигдах шаардлага

1.Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;

2.Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;

3.Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;

  1. Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэхийг авсан байх.
  2. Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;

6.Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;

  1. Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой ба хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;