СУРГАЛТ: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ
Ногоон эрчим хүчний ашиглалтын тухай иргэдийн мэдлэг, ухамсарт оролцоог нэмэгдүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний оновчтой технологийн шийдлүүдийн судалгаа, хөгжүүлэлтийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн болон “манай компани хамтран 2020.09.25-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалтыг зохион байгууллаа.
“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ногоон эрчим хүчний ашиглалтын тухай иргэдийн мэдлэг, ухамсарт оролцоог нэмэгдүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний оновчтой технологийн шийдлүүдийн судалгаа, хөгжүүлэлтийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн болон “манай компани хамтран 2020.09.25-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулааны алдагдал”, “Шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авахыг хүссэн иргэд сонирхсон асуултууддаа мэргэжлийн зөвлөхүүдээс хариулт авсан.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн дулаалга сайн хийгдээгүйгээс байшинг халаахад ашигладаг нүүрсний хэрэглээ их байгаа. Энэ асуудлыг шийдэх нэг гарц нь байшингийн дулаалгыг стандартын дагуу зөв хийх явдал юм.
Амины орон сууцны хана, шал, дээвэр, цонх зэргийг зөв дулаалснаар айл өрхийн түлшний хэрэглээ буурч, эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна, хүлэмжийн хийн ялгаруулалт 3 дахин багасна.
Харин нарны халаалтын систем нь халаалтын улиралд гарах нийт зардлыг 45% хүртэл хэмнэх боломжтой бол газрын гүний халаалтын систем халаалтын улирлын нийт зардлыг 70-75% бодитоор хэмнэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг халаалт, халуун ус, цахилгаан хангамжидаа ашиглаж хэмнэлт хийх сонирхолтой иргэд, байгууллагууд нилээдгүй нэмэгдсэн.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байгаа бол тооцоо, судалгаанд үндэслэн тоног төхөөрөмж сонгодог, угсралт суурилуулалтыг чанартай хийдэг, олон жилийн туршлагатай мэргэжлийн байгууллагад хандах нь хөрөнгө санхүүгийн эрсдлээс хамгаалах болохыг ирсэн иргэдэд мэдээллээ.
“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ДУЛААН АЛДАГДАЛ” СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🌟Байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэмнэлттэй цахилгаан эрчим хүч гаргах, амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зэрэг арга технологийг хэрэглээнд нэвтрүүлж олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор СХД, БГД, ХУД, СБД-ийн иргэдийг хамруулсан “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сургалтыг 2021.10.19-ний өдөр “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-д зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, МУИС, Шинжлэх ухааны академи, Грийн Солар Энержи ХХК-тай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
📢 Тус сургалтад МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Төрмандах 🌎Дэлхийн бусад улс орнууд болон манай орны сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлого, боловсон хүчний чадавхи болон техникийн бааз суурийн чиг хандлагыг таниулж сэргээгдэх эрчим хүчний ерөнхий ойлголтыг өгсөн.
📢 Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад цахилгаан болон халаалтын системээр шийдвэрлэхэд анхаарах, сэргээгдэх эрчим хүчний хөндлөнгийн механик нөлөөлөл, дулаан цахилгааны ачаалал зэргийг уялдуулан тооцоолж үндсэн тоног төхөөрөмжийн чадал сонгох, угсралт суурилуулалтыг хийх шаардлагуудын талаар Грийн Солар Энержи ХХК-ний захирал Ө.Мөнхбаатар танилцуулсан.
📢 Мөн Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Молор Барилгын болон амины орон сууцны хана, шал, дээвэр, цонх зэргийг зөв дулаалснаар айл өрхийн түлшний хэрэглээ буурч, эдийн засгийн хэмнэлт гаргахаас гадна, хүлэмжийн хийн ялгаруулалт багасах ач холбогдлын талаар тус тус танилцуулсан.
👏Сургалтад нийт 78 иргэд хамрагдсан бөгөөд эрдэмтдийн тооцоо судалгаанд үндэслэсэн мэдээллийг авч, заавар зөвлөгөө авлаа.