ЦАХИЛГААН ХАЛААЛТЫН СИСТЕМИЙН ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ТҮҮВЭР СУДАЛГАА

Шөнийн цахилгаан эрчим хүчний тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор мөн нүүрс түлж агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй гэсэн хувь хүний хариуцлагын хүрээнд айлууд цахилгаан халаалтын системд шилжсэн. 

ЦАХИЛГААН ХАЛААЛТЫН СИСТЕМИЙН ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ТҮҮВЭР СУДАЛГАА

Шөнийн цахилгаан эрчим хүчний тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор мөн нүүрс түлж агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй гэсэн хувь хүний хариуцлагын хүрээнд айлууд цахилгаан халаалтын системд шилжсэн. Харин Цахилгаан халаалтын системтэй айлуудад гардаг нийтлэг асуудал бол цахилгааны төлбөр их гарсан гэсэн гомдлууд байдаг.

 

Тиймээс 100% цахилгаан халаалтын системтэй айлуудын цахилгааны төлбөрийн судалгааг авч харьцуулалт хийж графикаар харууллаа. Энд цахилгааны хөнгөлөлт болон тухайн айлын дотоод цахилгааны хэрэглээ багтсан болно. Гэхдээ мэдээж халаалтын цахилгааны хэрэглээ нь их хувийг эзлэж байгаа. Та бүх энэндээс 30м2 болон 90м2 талбайтай байшингын цахилгааны зардал ижил байгааг харж байгаа байхаа. Эндээс харахад иргэд ашиглалтын зардлаа хэмнэхийн тулд байшингаа дулаалах нь хамгийн түрүүнд өөртөө болон гэрбүлдээ санхүүгийн хэмнэлтийг хийх алхам бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад оруулах таны хувь нэмэр гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Барилга, орон сууцаа норм дүрэмд хүртэл дулаалснаар хэмнэлттэй амьдрах боломж бидэнд бүрдэх болно.